Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: АНУ Монгол Улсын иргэдийн Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгалаа

Б.Ану
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
https://mn.usembassy.gov/h-2-visa-information/
00:00 00:00
Ё.Отгонбаяр: АНУ Монгол Улсын иргэдийн Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгалаа
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр "АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгалаа" гээд энэ төрлийн визээр 300 орчим хүн явсан гэдгийг хэлжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан бөгөөд ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.

Америкт ажиллах эрхтэй Н-2 виз мэдүүлэх ерөнхий журамтай ЭНД дарж танилцах боломжтой.