Монголиан Бэвэриж Инвестментc ХХК-ийн АПУ ХК дахь эзэмшил Шунхлай Групп ХХК-д шилжсэн болохыг мэдэгджээ
АПУ ХК-ийн 5.19 хувь болох 55,212,572 ширхэг хувьцаа эзэмшигч Монголиан Бэвэриж Инвестментc ХХК нь Шунхлай Групп ХХК-д нэгдэж түүний эзэмшлийн хувьцаа Шунхлай Групп ХХК -д шилжсэн болохыг өнөөдөр буюу 2020 оны 01 сарын 20-ны өдөр АПУ ХК-д мэдэгдсэн байна.
Ийнхүү шилжилт хийгдсэнээр Шунхлай Групп ХХК-ийн АПУ ХК дахь эзэмшил 56.03 хувь болж нэмэгдэх ажээ.
Тус компани өнгөрөгч намар АПУ ХК-ийн 36.11 хувийг эзэмшиж байсан Туул Интернэйшнл, 14.03 хувийг эзэмшиж байсан Вит Аллианс компаниудын хувьцааг өөрийн эзэмшилд шилжүүлэн аваад байсан юм.
АПУ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзмшигчийн мэдээлэл:
2019.07.31-ний байдлаар
Хэлцэл хийгдсэнээр
Шунхлай групп нь бизнесийн дараах салбаруудад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Шингэн хүнсний бизнес групп
- АПУ ХК
- Апу Трейдинг ХХК
- Натур Агро ХХК
- Улаанбаатар Спирт ХХК
- Депод ХХК
- Грэйт Эмпайр ХХК
Харилцаа холбоо ба Медиа бизнес групп
- Скайтел групп
- Медиа Групп (NTV телевиз, time.mn, фм 107.5, гоодаль сэтгүүл ... г.м)
Дэд бүтэц ба үл хөдлөх хөрөнгийн бизнес
- Капитал групп
Газрын тосны бизнес групп
- Шунхлай ХХК
Мотор ба ложистикийн бизнес групп
- Монгол Моторс групп
- Сантранс Ложистикс ХХК
Бусад хөрөнгө оруулалт
- Жи Эс Би Капитал ББСБ
- Интермед
- Улаанбаатар Синэма ХХК
- Жи Эс Би Майнинг ХХК ... г.м
Эх сурвалж: АПУ ХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
