2020/07/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,828.11₮
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
13:00
S32
26°
14:00
S32
27°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S26
24°
19:00
S26
23°
20:00
S30
22°
21:00
S29
21°
22:00
S29
21°
23:00
S29
20°
00:00
S29
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг

Африкийн бяцхан вант улс Лесотогийн ерөнхий сайд өчигдөр албан тушаалаасаа огцрох шийдвэрээ зарлажээ.

Одоо 80 настай Томас Табане нь 2017 оны зургаадугаар сард Лесото улсын ерөнхий сайдаар томилогдож байв. Ерөнхий сайд болохоос нь хоёр өдрийн өмнө түүний хоёр дахь эхнэр бусдад буудуулж амиа алдаж байжээ.

Гэтэл энэ аллагыг мөрдөх явцад Табанегийн одоогийн эхнэр Месиа Табане гол сэжигтэн болсон байна. Табане аллагаас сарын дараа одоогийн эхнэртэйгээ гэрлэж байв.

Өнгөрсөн долоо хоногт Лесотогийн цагдаагийн газар ерөнхий сайдын эхнэрийг баривчлах шийдвэр гаргаад эрэн сурвалжилж эхэлжээ.

Алуурчин эхнэртэй ерөнхий сайдыг огцрохыг сөрөг хүчнийхэн шаардаж эхэлснээр Томас Табане өчигдөр шийдвэрээ гаргасан байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй Лесото улс нь хүн амины хэргийн гаралтаар Африк тивдээ тэргүүлэгчдийн нэг юм.

 

Эх сурвалж: Bloomberg

 

x