Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

1,072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хоёрдугаар сарын 19-нөөс өмнө шийднэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
1,072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хоёрдугаар сарын 19-нөөс өмнө шийднэ
Sara, ikon.mn - text to speech

“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тараах уу гэдэг асуудалд чих тавих иргэн олон бий. 

Учир нь энэ асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгийн тэмдэглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн нь нийгэмд ийнхүү хүлээлт үүсгээд байгаа билээ. 

Иргэдэд үнэгүй эзэмшүүлж буй хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаас шийднэ.

Компанийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн жил эхэлснээс хойш 50 хоногийн дотор буюу энэ оны хоёрдугаар сарын 19-ний дотор тус компанийн ТУЗ хуралдах юм байна. Уг хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 онд олсон цэвэр ашгаас хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг шийдэх юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягын хэлснээр өнгөрсөн онд нэгж хувьцааг 25 төгрөгөөр үнэлж байсан бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарч байжээ. 

Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээлэлд дурдсанаар, өнөөгийн байдлаар уг компани 12 тэрбум ширхэг хувьцаа эзэмшдэг. Нийт хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд тус тус эзэмшдэг бол 14.5 хувийг нь Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ.