2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
08:00
S30
15°
09:00
S30
18°
10:00
S32
20°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүж бэлтгэхийг хориглосон 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг

Түүж бэлтгэхийг таван жилийн хугацаагаар хориглосон барагшуныг их хэмжээгээр тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Эмээлтийн авто тээврийн товчоогоор Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан 12-50 ХОА улсын дугаартай авто машин шалгахад 2017 оноос таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн байна.

Барагшун нь Монгол орон төдийгүй дэлхийн олон оронд түгсэн уламжлалт эмчилгээний бүтээгдэхүүн юм. Энэхүү эмийн ховор, чухал түүхий эд далайн түвшнээс 2,500-4,300 метрийн өндөрт байдаг хар хүрэн, тослог өвөрмөц үнэртэй ургамал ажээ. Барагшун хадны ан цав болон түүний гадаргаас нарны элчинд халж, шүүрэн гардаг байгалийн идэвхтэй шимт бүтээгдэхүүн.

x