Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляцын өсөлтийн 36.2% нь импортын барааны үнийн өсөлтөөс хамаарчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Инфляцын өсөлтийн 36.2% нь импортын барааны үнийн өсөлтөөс хамаарчээ
Sara, ikon.mn - text to speech

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг таницууллаа. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу инфляц өмнөх сараасаа 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувиар өсжээ. 

Инфляцын түвшин 2016 оны 12 дугаар сард 1.3 хувь, 2017 оны 12 дугаар сард 6.4 хувь, 2018 оны арванхоёрдугаар сард 8.1 хувь гарч байсан бол 2019 оны сүүлчийн сард 5.2 хувь болж өмнөх оноос 2.9 пунктээр буурсан байна.

Зураг. Хэрэглээний үнийн индекс (%) 

 
Эх сурвалж: ҮСХ

Инфляцын түвшин 2019 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 5.2 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны
түвшнээр авч үзвэл

  • 2.1 нэгж буюу (39.7 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс
  • 1.2 нэгж буюу (22.3 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс
  • 0.5 нэгж буюу (9.9 хувь) нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. 

Хүнсний бараа, ундаа, усны бүлэг 2018 оны 12 дугаар сард инфляцад 27.8 хувиар нөлөөлж байсан бол 2019 оны 12 дугаар сард 39.7 хувь болж, 11.9 пунктээр өссөн байна.

Инфляц 2019 оны 12 дугаар сард 5.2 хувь гарсны 1.9 нэгж буюу 36.2 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Өөрөөр хэлбэл, импортын барааны өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 1.2 пунктээр өссөн байна.