Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эх орноосоо дүрвэсэн Ираны угсаа залгамжлах ханхүү Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг өчигдөр хэлжээ. Тиймээс унаж буй дэглэмийнхэнтэй хэлэлцээ хийхгүй байхыг Өрнөдийн орнуудад уриалсан байна.

Ханхүү Реза Пахлави одоо АНУ-ын Вашингтон хотын ойролцоо амьдардаг. Түүний эцгийг Исламын хувьсгалчид 1979 оны эхээр Ираны хаан ширээнээс түлхэн унагасан юм. Пахлави нь Ираны одоогийн эрх баригчдын ирээдүйн талаар үе үе мэдэгдэл хийдэг байсан бөгөөд энэ удаа сүүлийн 40 жилийн түүхэнд боломж хамгийн ойрхон ирээд байгааг ярьжээ.

Одоо 59 настай тэрээр өсвөр насандаа Иранаас гэр бүлийн хамт дүрвээд дахин хэзээ ч эх орондоо буцаж очоогүй юм.

“Иранд хэвийн биш дэглэм тогтсон, уг дэглэм өөрийгөө өөрчлөх чадваргүйг ойлгоход урт хугацаа зарцууллаа. Одоо миний эх орон нэгтнүүд дэглэмийг унагахаас өөр замгүй болсныг ойлгож байна” гэж тэр Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Пахлави Иранд хаант засаглалыг сэргээн тогтоох хүсэлгүй байгаагаа бас хэлсэн байна. Тэрээр одоогийн дэглэмийн оронд Иранчуудын олонхийн дэмжлэгтэй ардчилсан дэг журам тогтох ёстой гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP