2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
23°
15:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУЗН "Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аян"-ыг эхлүүллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг

Ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд хэвийн амьдралдаа эргэн орох болон нөхөн сэргээх үйл ажиллагаанд нь туслах зорилгоор МУЗН-ээс "Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аян"-ыг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Австрали улсад өнгөрсөн оны долоодугаар сараас хойш асч буй ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар 27 хүн нас барж, Шинэ Өмнөд Уэйлс мужид 2000 гаруй өрх орон гэрээ түймэрт алдаад байна. Мөн Австралийн 6 мужид ойн түймрийн улмаас 7.3 сая га газар шатаж, хагас тэрбум амьтад өртжээ.

Ойн түймэрт өртсөн иргэдэд туслах зорилгоор Австралийн улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн сангаас орон гэрээ бүрэн алдсан өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байгаагаас гадна түр хорогдох байруудад сайн дурын идэвхтнүүд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, анхны тусламж үзүүлэх, халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Мөн ойн түймэрт өртсөн 20,000 иргэнд тусламж үзүүлж, 1,920 сайн дурын идэвхтэн үйл ажиллагаанд оролцож, 38,600 гаруй хүмүүсийн мэдээллийг бүртгэж авсан байна.

Гэвч Австрали улсад зуны улирал эхэлж, нөхцөл байдал хүнд хэвээр, түймэр бүрэн унтарч дуусахад цаашид их хугацаа орохоор байгаа тул ойн түймрийг унтраах үйл ажиллагаанаас гадна, гамшигт өртсөн иргэдэд гамшгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа үзүүлэхэд нэмэлт тусламж шаардлагатай байгаа аж.

Тиймээс МУЗН-ээс Австралийн ойн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг Монгол Улсын нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хандан уриаллаа.

Хандивын данс: Хаан банкан дахь Монголын улаан загалмай нийгэмлэгийн 5431228453 /төгрөг/

x