2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
13:00
S30
21°
14:00
S30
23°
15:00
S30
24°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг
mpa.mn
00:00 00:00
"Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа"
Sara, ikon.mn - text to speech

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан. 

 

Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон.  

Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон. 

Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуулчилсан. 

Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг онцолж хэлмээр байна. 

Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож байгаа. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болно.

Тойрог, мандатыг УИХ өөрөө тогтооно. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагдсан. 1992, 2008 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан. Ерөнхийдөө тэр жишгээр тойрог, мандат хуваарилах байх.  

Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болно гэсэн үг. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдана. 

Дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлнэ” гэлээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонгогчид биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр саналаа өгнө.

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс санал авах өдрийн дараачийн өдөр хүртлэх хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно” гэлээ. 

Ийнхүү холбогдох албан тушаалтнууд УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан юм бэ?

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: -Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн. Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа.  
Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүүндрэлтэй байдаг. 

-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сар шинийн баяраар сонгогчдод гарын бэлэг тараадаг асуудлыг яах вэ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? 

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн төвийн дарга, цагдаагийн хурандаа н.Чинбат: -Хариуцлагын асуудлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар сонгууль товлон зарсласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Энэ нь бүх этгээдэд хамаатай. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй. 

Нэр дэвшигч хуульд заасан зөрчил үйлдсэн бол иргэнийг хоёр мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно. 

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:  УИХ-ын гишүүн бэлэг тарааж болохгүй. Зөвхөн ажлын тайлангаа тойргийн сонгогчдодоо тавьж болно. 

 

Нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд оруулсан нь шинэлэг заалт болсон. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.  

Харилцаа холбооны зохицуулах хороо н.Лувсар-Очир: Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ. 

 

Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягыг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа. 

Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Тухайлбал, санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн суртчилгаа зогссон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол ХХЗХ-ноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна.

x