Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн ерөнхийлөгчийн нисэх онгоцыг авах хүн олдоогүй тул нутагт нь буцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мексикийн популист ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор тангараг өргөснийхөө дараа өмнөх ерөнхийлөгчийн эдэлж байсан тансаг нисэх онгоцыг зарахаар болсон юм.

Гэвч уг онгоцыг нь худалдаж авах хүн олдоогүй тул жил орчмын дараа АНУ-аас Мексикт буцааж ирүүлжээ. Зарагдахаар АНУ-д зогсож байх үеийн өртөг зардал нь $1.5 сая болсон байна.

300 хүний суудалтай Boeing Dreamliner загварын нисэх онгоцыг өмнөх ерөнхийлөгч Энрик Пена Нето худалдаж аваад 80 хүний суудалтай тусгай зориулалтын онгоц болгон өөрчлүүлж байжээ.

Одоо Лопез Обрадорт уг онгоцыг хувийн хэвшлийнхэнд түрээслэх, эсвэл бартераар солих зэрэг хэдхэн сонголт үлдээд байна.

Уг нь онгоцыг зарж, олсон мөнгийг Мексикийн ядуурлыг бууруулах хөтөлбөрт зарцуулах төлөвлөгөөтэй байсан юм. 

Зориулалтыг нь өөрчилж, энгийн зорчигч тээврийн онгоц болгоход ч зардал нь маш өндөр гарахаар байгаа ажээ.

Лопез Обрадор өөрөө нийтийн тээврийн нисэх онгоцоор зорчдог бөгөөд засгийн газрын албан хаагчдаа ч ингэхийг шаарддаг. Тэр өчигдөр Мексикийн засгийн газрын эзэмшилд байдаг 39 нисдэг тэрэг, 33 бага оврын нисэх онгоцыг дуудлага худалдаагаар зарах гэж байгааг зарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press