Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим зөвлөгөөн" зохион байгууллаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. 

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нэг мөр ойлголт өгөх, сурталчлан таниулах, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл, ажлын чиглэл өгөх зорилгоор энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахим сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ. 

Тус цахим сургалт, зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын алба, нэгж, төв, орон нутгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, Урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч нар оролцсон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал сургалт, зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлж, үүрэг, ажлын чиглэл өгсөн байна.

Цагдаагийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлын ололт, дутагдлаа дүгнэн хэлэлцэж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл, санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний бодлогоо тодорхойлсон чухал ач холбогдолтой зөвлөгөөн болж өндөрлөсөн аж. 

 
эх сурвалж: ЦЕГ

 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс