Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад автозам цөмөрснөөс зургаан хүн нүхэнд унаж амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагийн орой Хятадын Цинхай мужийн төв Шининь хотод автозам цөмөрч, том нүх үүссэнээс зургаан хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болжээ.

Нүхэнд явган хүмүүс болон нэг автобус унаж осолдсон байна. Нийт 16 хүн бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хүргэжээ.

Зам дээр яагаад нүх үүсэх болсон шалтгааныг мөрдөн шалгаж, хохирогчдыг аврах ажиллагаа үргэлжилж байгааг CCTV мэдээлсэн байна.

 

Нийтийн гудамж, талбайд цөмрөлт үүсэх үзэгдэл Хятадад түгээмэл гардаг. Энэ нь тус улсад барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотой гэлцдэг юм.

2016 онд Хятадын төв бүсийн Хэнань мужийн зам дээр аварга том нүх үүссэний улмаас гурван хүн унаж байв. Зам доогуурх усны хоолой хүчтэй борооны үеэр задарсан нь цөмрөлт үүсэх шалтгаан болсон гэж тухайн үед тайлбарлаж байжээ.

2013 онд Шэнжэний нэг үйлдвэрийн хаалганы орчим 10 метр өргөнтэй нүх үүсэхэд таван хүн унаж амиа алдсан юм.

 

Эх сурвалж: The Guardian