Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 12 мянган төгрөгөөр нэмэгдэж 230 мянга болов

ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 12 мянган төгрөгөөр нэмэгдэж 230 мянга болов
Sara, ikon.mn - text to speech

Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн хурлаар 2020 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшиний тооцоо”-г хэлэлцэж, баталжээ.

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоосон байна.

Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад:

  1. Зүүн бүсэд 14.1 (7.5%) мянган төгрөг,
  2. Баруун бүсэд 12.7 (6.6%) мянган төгрөг,
  3. Хангайн бүсэд 11.8 (6.1%) мянган төгрөг,
  4. Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөг,
  5. Улаанбаатар хотод 12.1 (5.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Бүсүүдийн амьжиргааны доод түвшинг хооронд нь харьцуулахад Улаанбаатар хотод хамгийн өндөр, дараа нь Хангай, Баруун, Зүүн, Төвийн бүс дараалсан эрэмбэ үүсч байна.

Хүн амын амьжиргааны доод түвшин сард:

  1. Улаанбаатар хот 230,000 төгрөг
  2. Хангайн бүс 206,000 төгрөг
  3. Баруун бүс 203,400 төгрөг
  4. Зүүн бүс 201,700 төгрөг
  5. Төвийн бүс 198,300 төгрөг болжээ.

 

Эх сурвалж: ҮСХ