Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын хамгийн том цугларалт - БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2020 үзэсгэлэн

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 4 сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулагдана.

Монгол улсын бүтээн байгуулалт, дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэхээс гадна яамд, төрийн төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн явуулна.

Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн дэвшилтэт технологийг Монгол орондоо нэвтрүүлэхэд оршиж байна. Одоогийн байдлаар дотоодын компаниудаас гадна БНХАУ, ОХУ, Япон, Герман, Итали, Турк зэрэг улсын барилга, зам, эрчим хүчний салбарын компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

Бүтээн байгуулалт 2020 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хэн бүхнийг урьж байна. 

Эртэч Шувуухайн хөнгөлөлт 1 дүгээр сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг (11) 344488 дугаараас болон: www.buildmongolia.com веб сайтаас аваарай.

 

МОНГОЛ ОРНОО ХАМТДАА БҮТЭЭН БАЙГУУЛЦГААЯ!

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.