Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

“HUMMER” брэнд цахилгаан хөдөлгүүртэй пикап болж, дахин мэндэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын General Motors компани HUMMER брэндээ бүрэн цахилгаан хөдөлгүүртэй пикап загварын автомашин болгон шинээр зах зээлд танилцуулах гэж байгаа талаар Wall Street Journal өчигдөр мэдээлжээ.

Шатахуун их иддэгээрээ алдартай байсан энэ машин ийнхүү цоо шинэ өнгө төрхтэй болох гэж байна.

Сагсан бөмбөгийн од Леброн Жэймсийн тоглосон Шинэ HUMMER-ийн анхны сурталчилгааг удахгүй болох Super Bowl тэмцээний үеэр нийтэд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

General Motors шинэ автомашинаа 2022 онд худалдаанд гаргах ажээ. 

Тус компани 2010 онд HUMMER брэндээ устгасан нь санхүүгийн байдал нь хүндэрч, шатахууны үнэ өссөнтэй холбоотой байв.

Харин цахилгаан хөдөлгүүрт автомашины эрин үе эхэлж, шатахууны үнэ хямдарч, Америкчуудын туулах чадвар сайтай, найдвартай, том оврын машин сонирхох сонирхол нэмэгдсэн нь хуучин брэндийг дахин төрөх боломж олгож байгаа ажээ.

General Motors компани цахилгаан хөдөлгүүрт пикап үйлдвэрлэхээр ажиллаж байгаа Rivian стартап компанид хөрөнгө оруулсан байдаг. Гэхдээ HUMMER-ийн төсөл нь үүнтэй хамааралгүй байх гэнэ.

 

Эх сурвалж: The Verge