Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Нидерландын Хөгжлийн Агентлагаас 100 сая ам.долларын хамтын санхүүжилтийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Нидерландын Хөгжлийн Агентлагаас (FMO) ХасБанканд 100 сая ам.долларын хамтын санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо.

Тус санхүүжилт нь 5 жилийн хугацаатай бөгөөд ХасБанкны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх мөн иргэдийн банкны үйлчилгээг өргөжүүлэх, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах юм.

Хамтын санхүүжилтэд Нидерландын Хөгжлийн Агентлаг 65 сая ам.доллар, OPEC-ийн олон улсын хөгжлийн сангаас 25 сая ам.доллар, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк 10 сая ам.доллар тус тус олгохоор гэрээнд гарын үсэг зурлаа.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав энэ талаар: 

 

“ХасБанк Монгол Улсын банк санхүүгийн салбарт тогтвортой өсөлт бий болгох зорилгынхоо хүрээнд бичил болон жижиг, дунд бизнес, тэр дундаа ногоон зээл болон иргэдийн банкны үйлчилгээг дэмжин ажиллахад онцгойлон анхаарч байна. 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9%-өөс 6.3% болж буурах төлөвтэй байгаа хэдий ч тус хамтын санхүүжилтийн хүрээнд олгож байгаа 100 сая ам.доллар нь Нидерландын Хөгжлийн Агентлаг болон тус хэлцэлд оролцогч бусад олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улс болон ХасБанканд үзүүлж байгаа өндөр итгэл юм. Мөн энэхүү санхүүжилтийг дэмжин олгосон Нидерландын Хөгжлийн Агентлаг, Олон улсын хөгжлийн сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банканд талархаж байгаагаа дахин илэрхийлье.” гэсэн бол,

Нидерландын Хөгжлийн Агентлагийн
Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Линда Брөкүйзен:

 

“Энэхүү санхүүжилт нь Нидерландын Хөгжлийн Агентлаг болон Монгол Улсын урт хугацааны хамтын ажиллагааг баталгаажуулж байгаа бөгөөд OPEC-ийн олон улсын хөгжлийн сан болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. ХасБанк санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох замаар ажлын байр нэмэгдүүлж Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцоллоо.

ХасБанкны тухай


ХасБанк Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 80 салбар тооцооны төвөөр дамжуулан иргэд, харилцагчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг хурдан шуурхай хүргэн ажиллаж байна. 2017-2019 оны хооронд олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчдаас санхүүжилт амжилттай татан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгоход анхаарч ажилласны үр дүнд зээлийн багц 1.4 их наяд төгрөгөөс 2 их наяд болж өссөн байна. Уг зээлийн 60 орчим хувь нь зөвхөн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрч  бизнесээ өргөжүүлэн, ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг болсон.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.xacbank.mn сайтаас авна уу.

Нидерландын Хөгжлийн Агентлагийн тухай


Нидерландын Хөгжлийн Агентлаг нь хөгжиж буй орны бизнесийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувийн хэвшлийн тогтвортой хөгжлийг дэмждэг тэргүүлэх хөрөнгө оруулагч олон улсын санхүүгийн байгууллага юм. Нидерландын Хөгжлийн Агентлагаас явуулсан 50 жилийн судалгаан дээр үндэслэн хувь хүний ур чадварыг бизнес болгож хөрвүүлэн, хувийн хэвшлийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үздэг. Тус Агентлаг нь дэлхийн 85 оронд 9.7 тэрбум еврогийн санхүүжилтийг хөгжилд хамгийн их нөлөөтэй 3 салбар болох банк санхүү, эрчим хүч болон хүнс хөдөө аж ахуйн салбаруудад олгоод байна. Нидерландын Хөгжлийн Агентлаг нь дэлхийн томоохон хувийн хэвшлийн хөгжлийн байгууллагуудын нэг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.fmo.nl сайтаас авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.