2020/12/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.69₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
00:00
S29
-22°
01:00
S29
-23°
02:00
S29
-23°
03:00
S31
-23°
04:00
S31
-23°
05:00
S31
-23°
06:00
S31
-24°
07:00
S31
-24°
08:00
S31
-24°
09:00
S32
-23°
10:00
S32
-22°
11:00
S32
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа нь 2017 онд байгуулсан гэрээгээ зөрчиж байна гэж ОУВС үзэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа нь 2017 онд байгуулсан гэрээгээ зөрчиж байна гэж ОУВС үзэв
Sara, ikon.mn - text to speech

УИХ 776 тэрбум төгрөг буюу 283 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан нь 2017 онд байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гэрээгээ зөрчиж байгаа хэрэг хэмээн үзэж байгаагаа ОУВС өнөөдөр мэдэгдсэн талаар Ройтерс мэдээллээ. 

Уг мэдээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ард түмэндээ “сюрприз” барьж, тэтгэврээ барьцаалан зээл авсан нийт ахмадуудынхаа зээлийн 2019 оны эцсийн байдлаарх үлдэгдлийг тэглэхээр санал нэгдсэн талаар популист мэдэгдэл хийсэн. Үүний зорилго нь өрийн дарамтад орсон ахмадуудынхаа амьжиргааг дээшлүүлж, өрийн дарамтаас гаргах зорилгоор хэмээн тайлбарласан юм.

Ингэхдээ 2018 онд тагнуулын тусгай ажиллагаа явуулан хураан авсан, Хятадын иргэний хөрөнгө оруулалттай байсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар санхүүжүүлнэ гэв. 

Энэхүү төлөвлөгөөг Лхагва гарагт Монголын парламент баталгаажуулсан бол төв банк арилжааны банкуудад тэтгэврийн зээлээ зогсоох үүрэг өгсөн юм. 
 
“Тэтгэврийн зээлийг цуцлах энэхүү санал нь 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийг зорилготой нийцэхгүй байна” хэмээн ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлиб Ройтерст илгээсэн мэдэгдэлдээ байр сууриа илэрхийлсэн байна. 

Энэхүү популист амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 2%-аар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна гэдгийг тэрбээр онцлоод засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байгаад санаа зовж буйгаа бичсэн байна. Мөн Х.Баттулгын ажлын хэсэг Баасан гарагт тайлбар хийх хүсэлтэд шууд хариу өгсөнгүй гэдгийг дурдсан юм. 

Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ хүрээнд зардлаа бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэхэд Засгийн газар санал нэгдсэн билээ. Мөн төсвийн сахилга батыг сахиулахын тулд төсвийн шинэчлэлийг хийж, банк санхүүгийн салбарыг зохицуулах арга хэлбэрээ сайжруулахаа амласан юм.

 

Эх сурвалж: Reuters

x