Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан, Л.Болд нар чуулганы индрийг "булаав"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
Ж.Батзандан, Л.Болд нар чуулганы индрийг "булаав"
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Чуулганы танхимын индэрт УИХ-ын гишүүн Я.Содбаатар уг хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулах үеэр Ж.Батзандан, Л.Болд нар индэрт гарч өөрсдийн шаардлагыг хүчээр танилцуулав.

ШИНЭ намаас төв талбайд зохион байгуулж буй жагсаалаас байгалийн баялгийн үр ашгийг ахмадуудад тэгш хуваах шаардлага гаргасан байна. Уг шаардлагыг УИХ-ын дарга болон гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд нар ийнхүү хүчээр танилцуулав.

https://www.facebook.com/iKonNews/videos/1779612458839662/

Үүний дараа чуулганы танхимаас гарч мэдээлэл хийх үеэрээ гишүүд "Ирэх долоо хоногоос өдөр бүр 11 цагаас уг хуульд хориг тавихыг шаардан иргэдийн гарын үсгийг цуглуулна. Томоохон жагсаалаас эхлээд, ажил хаялт хүртэл зохион байгуулна. Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг нийт ахмадуудад хүртээвэл бараг хүн бүрт 3 сая төгрөг ногдохоор байна. Шударга ёсны төлөө энэ тэмцэлд ахмадуудаа дэмжиж, тэдний үр хүүхэд залуучууд минь нэгдээч ээ гэж уриалмаар байна" гэлээ.