Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тэтгэврийн зээлгүй болон бага зээлтэй ахмадуудын жагсаал

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
ФОТО: Тэтгэврийн зээлгүй болон бага зээлтэй ахмадуудын жагсаал
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, өнөөдөр эцэслэн батална.

Харин уг асуудалтай холбогдуулан тэтгэврийн зээлгүй болон бага зээлтэй ахмадын төлөөллүүд болон ШИНЭ намын удирдлагууд Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна.

Тэд зөвхөн зээлтэй ахмадын өрийг тэглэх нь шударга бус явдал гэж үзэж байгаа бөгөөд баялгийг тэгш хуваарилахыг шаардаж байгаа юм.

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ "Монголын баялгийг ард түмэнд нь шударгаар хуваарилахыг шаардаж байна. Ахмадын тэтгэврийн тэглэх нэрээр банкны луйвар хийх гэж байгаа төрийн өндөрлөгүүдийг хараад би ичиж байна.

Өнөөдөр ШИНЭ намаас зохион байгуулж байгаа үндэсний хэмжээний хоёр санал асуулга дээр та бүхнийг гарын үсэг зурахыг хүсэж байна" гэлээ.

Харин жагсаалд оролцож буй ахмадын төлөөлөл "Би оны өмнөхөн зээлээ хаалгасан учраас одоогоор тэтгэврийн зээлгүй ахмадын тоонд орж байна. Тэгсэн ч хууулийнхаа дагуу би байгалийн баялгаасаа хүртмээр байна.
420 ахмадаа ялгалгүйгээр тэгш хуваарихыг хүсэж байна" гэж байв.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг