Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхтуяа: 1.2 сая орчим зөрчлийн хэргийн 92 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас 2019 онд  хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгуулж байна.

Тайлангийн хугацаанд зөрчлийн улмаас иргэнд 1,244,870,756.75 төгрөг, хуулийн этгээдэд 9,336,050, төрийн байгууллагад 26,868,018 төгрөгийн хохирол учирснаас иргэнд 890,849,012 төгрөгийн, хуулийн этгээд 7,596,050, төрийн байгууллагад 24,828,018 төгрөгийн хохирол барагдуулсан байна.

НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа "Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд зөрчлийн хэргийн тоо жил тутам өссөөр байгаа. 2019 онд нийт 1,159,371 гомдол хүлээж авсан нь өмнөх оноосоо 9.4 хувиар өссөн дүн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагуудын зүгээс аль болох хурдан, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх ингэхдээ буруутай этгээдэд шийтгэл ногдуулж, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулахад анхаарч ажилладаг. Энэ хүрээнд прокурорын байгууллагын хяналтын ажил чиглэж байгаа. 2019 оны хувьд 1,056,092 зөрчил буюу нийт зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 92 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Маш олон тоогоор үйлдэгддэг зөрчлийг эрүүгийн хэрэг шиг удаан сунжруулж шалгах боломжгүй учраас богино хугацаанд, шуурхай шийдвэрлэх нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго" гэдгийг хэлсэн юм.