Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баярхүү: Баялгийн санг зөв хэрэгжүүлбэл хүн бүр жилд хувьцаанаасаа 25,000 мянган ам.долларын ашиг хүртэх боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улс хөгжлийн гажуудлаас хэрхэн гарах арга замын талаар Монголын их хөгжлийн холбооны тэргүүн Ц.Баярхүү өөрийн судалгаанд үндэслэн дэвшүүлжээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "13-р зууны дунд үеэс Бага хаадын хагарал эхэлж, 700-800 жилийн турш үргэлжилсэн. Тэгвэл улс төрийн намын тогтолцоо бий болсноор намууд "Бага хаадын үе"-ийг орчин цагт үргэлжлүүллээ. 

Манай улс одоогийн байдлаар 30 тэрбум ам.долларын өртэй байна. Өрийг зарах нөхцөл байдал үүсэв. Хэрвээ энэ өрийг зарвал газар нутгаасаа алдах болно. Ойрын 30 жилдээ энэ ирээдүйд л бэлдэж өглөө" хэмээв.

Түүний үзэж буйгаар Монгол Улс хөгжлийн гажуудлаа засахын тулд урт хугацааны үзэл баримтлалаа тунхаглаж, түүндээ Үндсэн хуулиа нийцүүлэх ёстой аж.

"Төрийн мөн чанар үгүйрч, төрийг нам удирддаг болсон. Зүй нь үзэл баримтлал удирдах ёстой бөгөөд намууд тэрхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга замаараа өрсөлддөг, бодлогоо боловсруулж байх нь зөв. Төр босоо тогтолцоотой байж, хэвтээ хяналтыг бий болгох хэрэгтэй" хэмээн тэрбээр мөн хэллээ.

Баялгийн сангийн талаар Ц.Баярхүү хэлэхдээ "Баялгийн сан нь хувьцаат сан байх учиртай. Сангийн мөнгөөр үндэсний үйлдвэрүүдээ сэргээж, тэдгээрээс иргэн бүрийн дансанд мөнгө ордог болох юм. Үүнийг зөв хэрэгжүүлбэл 15 жилийн дотор Баялгийн сангаас насанд хүрсэн хүн бүр жилд 25,000 ам.долларыг хувьцааны ашгаар хүртэх боломжтой болно" гэв.