Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Явган зорчигч зам тээврийн осолд өртөх нь их байна!

ikon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 21 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.5 хувиар, гэмтсэн хүн 12.5 хувиар, гэмтсэн хүүхэд 3 дахин, нас барсан хүний тоо 2 дахин буурчээ.

Он гарсаар зам тээврийн ослын тоон мэдээ 7 хоног бүр буурсан үзүүлэлттэй байгаа ч явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх нь их байна. Энэ 7 хоногт л гэхэд явган зорчигч мөргөсөн осол 9 гарчээ.

Авто замын гадаргуу хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар зогсоох боломжтой хурдыг сонгон замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч өөрийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба