Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй ЭМД-ын шимтгэлийн хувь, хэмжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй ЭМД-ын шимтгэлийн хувь, хэмжээ
Sara, ikon.mn - text to speech

2020 онд мөрдөгдөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хувиараа төлдөг иргэд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1 хувиар төлнө.

Харин 0-18 насныхан болон тэтгэвэр, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаат цэргийн албан хаагч, хүүхдээ хоёр нас хүртэл өсгөж буй эх, ял эдэлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцан төлөх юм.

 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2020 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.
     
  2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4,200 (дөрвөн мянга хоёр зуун) төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 8,400 (найман мянга дөрвөн зуун) төгрөгөөр тус тус тогтоосугай.
     
  3. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар