Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн Илон Маск дахин аав болох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Теслагийн Илон Маск дахин аав болох гэж байна
Sara, ikon.mn - text to speech

АНУ-ын тэрбумтан, бизнесмэн Илон Маскийн найз бүсгүй хөл хүнд болсноо зарлажээ.

Канадын дуучин, ая зохиогч Граймс өчигдөр хоёр дахь удаагаа өөрийн жирэмсэн болсныг харуулсан зургийг Инстаграм болон Твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Лхагва гарагт тэр эхний зургаа нийтэлсэн юм. Эхний зураг дээр тэр гэдсэн дээрээ үр хөврөлийн дүрс фотошопоор эвлүүлж тавьсныг үзүүлсэн байна.

Гэвч зураг хагас нүцгэн байсан тул Инстаграм сүлжээ журмынхаа дагуу хэдэн цагийн дараа устгажээ.

Харин хоёр дахь зураг дээрээ Граймс хувцасны цаанаас том болсон гэдсээ ил гаргаж харуулсан байна.

Өчигдөр өглөө Илон Маск твиттер хуудсандаа нялх хүүхдийн дүрстэй эможи нийтэлсэн бөгөөд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Маск, Граймс нар дотно харилцаатай болсон нь 2018 оноос хойш нийтэд ил болжээ.

Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск нь өмнөх гэрлэлтээсээ таван хүүтэй юм.

 

Эх сурвалж: Business Insider