Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тэтгэврийн бага зээлтэй болон зээл аваагүй ахмадууд жагсаал зохион байгуулна

ikon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN

МУИС-ийн Номын санд

09:00 цагаас “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг болно.

МҮХАҮТ-ын дэргэдэх Corporate зочид буудалд

09:15 цагаас Нийслэлийн прокурорын газраас 2019 оны тайлан мэдээг танилцуулах хурал болно.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд

09:30 цагаас “Зэлүүд тал-2: Нэгэн аравны дараах зэрлэг амьтны худалдааны хямрал” судалгааны тайлангийн нээлт болно.

Хүүхдийн номын ордонд

10:00 цагаас Монголын Сурагчдын холбооны дэргэдэх School police төвөөс зохион байгуулсан "Миний аав ээж сургуулийн цагдаа" гар зураг зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.

Сүхбаатарын талбайд

11:40 цагаас ШИНЭН, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, тэтгэврийн бага зээлтэй болон зээл аваагүй ахмадууд жагсаал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

10:30 цагт Зээлдэгчдийн холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголын Их хөгжлийн холбооноос “Монгол орны өр зээлийн тухай. Монгол орныг хөгжлийн гажуудлаас гаргах арга зам” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:30 цагт Дорноговь Өргөн суманд Төмөр замын хашлаганд /720 кг/ даруулж хүнд гэмтсэн өрх толгойлсон эмэгтэй Д.Должинсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

14:00 цагаас “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” хэлэлцүүлэг болно.