Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Лэндмн мэдэгдэл

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 10
Сурталчилгаа

Монголбанк 2019 оны 12 сарын 19-ний өдөр “Төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн тухай” мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан гаргаж, түүнийг ашиглан зарим цахим сайтууд ЛэндМН ББСБ ХК төлбөрийн үйлчилгээ эрхлэх ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа мэт ойлголт төрүүлэх төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл нийтэлсэн байна.  

ЛэндМН ББСБ ХК нь “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хууль болон тус хуульд нийцүүлэн гаргасан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 5 сарын 23-ны өдрийн 193 тоот тогтоолоор олгогдсон “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх”, “Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах” тусгай зөвшөөрлийн дагуу “Лэнд Хэтэвч” үйлчилгээг үзүүлж байна. Тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг Санхүүгийн Зохицуулах Хорооны албан ёсны цахим хуудас дахь дараах холбоосоор танилцах боломжтой. https://www.frc.mn/legal/detail?id=5924

Лэнд Хэтэвч үйлчилгээ нь харилцагч LendMN аппликейшнаар дамжуулан ЛэндМН ББСБ ХК-д данс нээж, мөнгөн хөрөнгийг байршуулах, түүнийг удирдах, шимтгэлгүй төлбөр тооцоо гүйцэтгэх, шилжүүлэг хийх цахим төлбөр тооцооны үйлчилгээ юм.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 сарын 31-ний өдөр батлагдсан “Үндэсний төлбөрийн системийн тухай” хуулиар төлбөрийн системтэй холбогдох харилцааг Монголбанк хариуцах бөгөөд тус хуульд заасан төлбөрийн үйлчилгээтэй холбоотой дүрэм, журмыг Монголбанкнаас цаашид батлан гаргахаар байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь хууль тогтоомжийн зарим зөрчилтэй, ойлголтын зөрүүтэй байдлыг тодруулахаар Монголбанкинд хандсан ба уг асуудлууд тодорхой болмогц Монголбанкинд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг дахин хүргүүлэхээр ажиллаж байна.

Ийнхүү “ЛэндМН ББСБ” ХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

ЛЭНДМН ББСБ ХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.