Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-уудад 4.3 сая долларын үнэтэй лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ikon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ЕБС-уудад 4.3 сая долларын үнэтэй лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Sara, ikon.mn - text to speech

Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.

Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд:

  • 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн,
  • 134 сургууль физикийн лабораторийн тоног төхөөрөмж,
  • 100 сургууль химийн лабораторийн тоног төхөөрөмж,
  • 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж,
  • 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж буйг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар сургуулийн захирлуудад гардуулан өгөв.​

"Орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлага STEM боловсролыг хөгжүүлэхэд төвлөрч байна"

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлага STEM боловсролыг хөгжүүлэхэд төвлөрч, улс орныхоо хэтийн хөгжил рүү чиглэж байна. Тиймээс бид сургалтын орчинг сайжруулах, хатуу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2020-2030 онд хэрэгжүүлэх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгасан" гэлээ.

21 аймаг, 9 дүүргийн сургуулиудад лаборатори нийлүүлэх энэхүү үйл ажиллагаа нь БСШУС-ын сайдын 2019 оны 491 дүгээр тушаалаар батлагдсан ахлах ангийн сурагчид сонгосон хичээлээ 198-594 хүртэлх цаг судлах сургалтын орчинг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж салбарын яам үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам