Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Цэрэндулам: Дэлгүүрүүд импортын бүтээгдэхүүний шошгыг орчуулаагүй зөрчил их байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Ш.Цэрэндулам: Дэлгүүрүүд импортын бүтээгдэхүүний шошгыг орчуулаагүй зөрчил их байна
Sara, ikon.mn - text to speech

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн зарим ажил, хяналт шалгалтын дүнг танилцууллаа. 

2019 онд тус газрын Хэрэглэгчдийн үйлчилгээний төв 3,103 иргэнд үйлчилжээ. Ингэхдээ 810 хэрэглэгчийн гомдлыг цаг тухайд нь барагдуулж, 210 иргэнээс өргөдөл гомдлыг нь бичгээр хүлээн авч холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.

Иргэдээс ирүүлсэн гомдлын 50 хувь нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой байгаа аж. Харин Сууц өмчлөгчдийн холбоо болон харилцаа холбооны салбартай холбоотой гомдол ихсэх төлөвтэй байгаа нь ажиглагджээ.

ШӨХТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарим сүлжээ дэлгүүрийн салбарт хяналт шалгалт хийсэн байна. Энэ тухай тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын явцад дэлгүүрүүд импортын бүтээгдэхүүнүүдийн хаяг шошгыг орчуулаагүй буюу хэлний шаардлагаа биелүүлэхгүй байна. 

Мөн бараа буцаалт, баталгаат хугацааны тухай мэдээллийг хэрэгчлэгчдэдээ бүрэн өгдөггүй, тодорхойгүй байдгийн улмаас иргэдийн гомдлыг шийдвэрлэхэд чирэгдэл учруулж байгаа" хэмээв.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйлд хямдрал, урамшуулалтай худалдаа зохион байгуулж, хууль зөрчсөн үйлдэл ч илэрсэн байна. Согтууруулах ундааны бүтээгдэхүүн борлуулахдаа хямдрал, урамшуулал зарлах нь хуулиар хориглогдсон зүйл гэдгийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.