Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голын мөс цөмөрч хоёр машин живжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
00:00 00:00
Туул голын мөс цөмөрч хоёр машин живжээ
Sara, ikon.mn - text to speech

Туул голын мөс цөмөрч, автомашин живсэн тохиолдол өчигдөр нийслэлд хоёр бүртгэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 11:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12:45 цагт очиж, 45 минут ажиллан татаж гаргасан байна.

Мөн нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-ийн жолоодож явсан 10 зорчигчтой “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 17:16 цагт хүлээн авч, автомашиныг татан гаргажээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ