Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын тооллого эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Хүн амын тооллого эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх тооллого өнөөдрөөс эхэлж байна.

Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын мэдээлэл цуглуулалтыг энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулах юм.

Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заажээ.