Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэд ч болж байсан дотооддоо 1,830-аар авах зохицуулалтаа хийсэн

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэд ч болж байсан дотооддоо 1,830-аар авах зохицуулалтаа хийсэн
Sara, ikon.mn - text to speech

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр Үндэсний геологийн албан байгуулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээлэх үеэрээ шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс хамгаалах зохицуулалт хийсэн талаараа ярилаа. 

Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Сингапурын биржийн тухайн өдрийн ханш болох 64 доллар дээр олон улсын хэджинг буюу биржийн нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх зохицуулалтыг анх удаа хийсэн. Цаашдаа үргэлжлээд явна. Тэгэхээр долоон сарын хугацаанд шатахууны үнийг зохицуулах гэрээ хийсэн. Өнөөдөр Засгийн газраас тогтоол гарч, компаниудтай давхар гэрээ хийх эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн. 

Шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэд ч болж байсан дотооддоо жижиглэнгээр 1,830 төгрөгөөр авах боломж бүрдүүлэх зорхицуулалтаа хийсэн бөгөөд шатахууны үнэ буурвал  дагаж буухаар зохицуулалт орсон” гэлээ. 

Мөн Д.Сумъяабазар сайд Асгатын мөнгөний ордын талаар “Мэргэжлийн хүмүүсийн хийсэн тооцоо, УУХҮЯ-наас оруулсан ТЭЗҮ-д тулгуурлаж, Асгатын мөнгөний ордыг цаашдаа үе шаттай хөгжүүлэх, хайгуул хийх төлөвлөгөөг баталж өгсөн. Энэ орд бол зөвхөн өнөөдрийн 321 сая доллароор тэтгэврийг хаахаар хязгаарлагдах зүйл огт биш. Өшөө цаашаа маш олон зүйлийг зохицуулах хүчин чадалтай орд гэж ойлгож болно” гэсэн юм.

"Үндэсний үйлдвэрлэлийг бий болгох нефть, газрын тосны бүтээн байгуулалтын ажил  эхний ээлжинд явж байна. Ирэх гуравдугаар сараас суурь барилга байгууламжийн ажлаа эхлүүлэхээр мэргэжлийн хүмүүс бэлдэж байгаа. 2024 онд ашиглалтад орно. Энэ хүрээнд  дамжуулах хоолойн төсөл явуулах Засгийн газрын тогтоол гарсан" гэдгийг мөн нэмж мэдээллээ.