Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгээнд дарагдаж нас барсан хүүгийн гэр бүлд IKEA компани 46 сая ам.доллар төлөхөөр боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Шүүгээнд дарагдаж нас барсан хүүгийн гэр бүлд IKEA компани 46 сая ам.доллар төлөхөөр боллоо
Sara, ikon.mn - text to speech

2017 оны тавдугаар сард 2 настай Жозеф Дудек хүү IKEA компанийн үйлдвэрлэсэн шүүгээнд дарагдаж нас барсан харамсалтай тохиолдол гарсан юм. Хүүг үхэлд хүргэсэн Мalm dresser нь 32 кг-ын жинтэй байжээ.

Жозефийн аав, ээж хоёр "Хоёр настай хүүгийн минь үхлийн шалтгаан нь ердөө 76 см өндөртэй шүүгээ байна гэж бид хэзээ ч бодож байсангүй. Бидэнд тохиолдсон шиг энэ зүйл өөр гэр бүлд бүү тохиолдоосой гэсэндээ нийтэд ил болгосон" хэмээн ярьжээ.

Тавилга үйлдвэрлэгч Шведийн IKEA компани бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаагүй хэмээн буруутгагдаж, уг гэр бүлд 46 сая ам.доллар төлөхөөр болж буй юм. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч "Бид бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангаж, сайжруулахын төлөө тууштай ажиллах болно" хэмээсэн байна. 

Дудекийн гэр бүл нэг сая ам.долларыг аюултай бүтээгдэхүүнээс хүүхдийг аврах ажиллагаанд хандивлахаар болжээ.

 
Malm dresser

IKEA компани өмнө нь 2016 оны арванхоёрдугаар сард дээрх шалтгааны улмаас нас барсан гурван хүүхдийн ар гэрийнхэнд 50 сая ам.доллар олгохыг зөвшөөрч байв. Тус компаниас шүүгээг хананд бэхэлж хэрэглэхийг хэрэглэгчдэдээ зөвлөсөөр байгаа аж. 

 

Эх сурвалж: BBC