2020/03/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,775.43₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
15:00
S26
16:00
S26
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
-1°
21:00
S26
-3°
22:00
S29
-4°
23:00
S29
-5°
00:00
S29
-6°
01:00
S29
-8°
02:00
S29
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баделхан: Арилжааны банкнаас олгох ипотекийн зээлийн хэмжээ хоёр дахин НЭМЭГДЭНЭ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан оролцсон юм. Энэ үеэр түүнээс ипотекийн зээлийн талаар тодрууллаа. 

-2020 оноос Монголбанк Ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарч байгаа. Тэгэхээр зээлийн эх үүсвэр бүрдүүлэлтэд өөрчлөлт орох уу?

-Энэ жил Монголбанк хөтөлбөрт оролцоно. Монголбанк зээлийн эргэн төлөлтөөр жил бүр 200 тэрбум төгрөг гаргадаг, түүнийгээ гаргана. Ипотекийн зээлийн эх үүсвэр нь

  • Улсын төсөв,
  • Арилжааны банкны чөлөөт эх үүсвэр болон
  • Монголбанкны эргэн төлөлт хэмээх гурван эх үүсвэрээс бүрддэг.

2020 оны Улсын төсөвт ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүйгээр тусгасан. Энэ нь арилжааны банкнаас гаргаж буй зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг. Тэгэхээр арилжааны банкнаас олгох зээлийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Жилд дунджаар хэдэн иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна вэ. Мөн зах зээлийн эрэлт ямар байна вэ?

-Жилд 10 мянга орчим айл ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болдог. Энэ жил ч зээл үргэлжлэх төдийгүй эх үүсвэр нь нэмэгдэнэ. 

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо ба олгосон санхүүжилтийн хэмжээг харвал 2017 оноос хойш тасралтгүй буурсаар 2018 онд гэхэд 295.9 тэрбум төгрөгийн зээлийг 6,470 иргэнд олгожээ. Харин шинэ журам хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгожээ.

Өөрөөр хэлбэл, Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,616 иргэнд өгсөн байна.

Харин банкууд өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд олгожээ.

График. Ипотекийн зээл хамрагдсан иргэдийн тоо болон олгосон санхүүжилтийн хэмжээ

Эх сурвалж: Монголбанк

x