Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш SpaceX компани Starlink төслийн 60 хиймэл дагуулыг тойрог замд нэмж илгээнэ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу Даваа гарагт АНУ-ын SpaceX компани дэлхийг интернэтээр бүрхэх зорилготой Starlink төслийнхөө хүрээнд 60 хиймэл дагуулыг тойрог замд нэмж илгээхээр төлөвлөжээ.

Улаанбаатарын цагаар Мягмар гарагийн өглөөний 10:19 цагт Флорида мужийн Канавералын хошуунаас Falcon 9 пуужин хиймэл дагуулуудыг тээвэрлэн сансарт хөөрөх юм.

Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал пуужин хөөргөхөд таатай байх урьдчилсан төлөвтэй байна. Пуужин хөөргөх ажил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цуцлагдах магадлал 10 хувь, хойшлох магадлал 20 хувь гэж тооцоолжээ.

SpaceX компанийн олон дахин ашиглагддаг Falcon 9 пуужин дөрөв дэх удаагаа сансарт хөөрөх гэж байна. Уг пуужин 2018 онд нэг, 2019 онд хоёр удаа сансарт хөөрч байсан ба хөөрснөөсөө хойш 10 орчим минутын дараа Атлантын далайд байрлуулсан тавцан дээр амжилттай бууж байжээ.

Starlink төслийн эхний 60 хиймэл дагуулыг өнгөрсөн оны эхээр тойрог замын нам өндөрт байрлуулсан бол одоогийн хөөргөлтөөр нийт тоо нь 180 хүрнэ.

Энэ мэтээр тойрог замд байрлуулсан хиймэл дагуулын тоог олон мянгад хүргэсний дараа хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс жижиг антенн ашиглан өндөр хурдны интернэт сүлжээнд холбогддог болох юм.

 

Эх сурвалж: CNET