Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрвөн хөл нь хөлдсөн байдалтай олдсон хүрэн баавгайг торонд байршуулан өвөлжүүлж байна"

ikon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Дөрвөн хөл нь хөлдсөн байдалтай олдсон хүрэн баавгайг торонд байршуулан өвөлжүүлж байна"
Sara, ikon.mn - text to speech

Онон-Балжийн аялал жуулчлалын бүс Битүүгийн ар гэдэг газраас 11 дүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх, өвөлжих боломжгүй, 4 хөл нь хөлдсөн байдалтай олдсон хүрэн баавгайг Хамгаалалтын захиргаа нь зориулалтын торонд байршуулан өвөлжүүлж байгаа тухай БОАЖЯамнаас мэдээллээ.

Баавгайг хооллон өвөлжүүлэх, байрыг дулаалах ажлыг хариуцах ажлын хэсэг байгуулж орчны бүсийн иргэдэд баавгайн талаарх мэдээллийг хүргэн хоол хүнс хандивлах уриалга гаргаж, эрүүл мэндийн ажиглалт хийж, дэвтэр хөтөлж байгаа аж.

Ингэснээр хөл нь эдгэрч, хоолоо тогтмол идэн зан төрхийн хувьд хэвийн болжээ.

 

Сонирхуулахад, ажиглалтаар баавгай нь 1 өдөрт 3 килограмм мах, 2 литр ус, 200 грамм жимс, хүнсний ногоо буюу нийтдээ 7 хоногт 21 кг мах, 14 л ус, 1.4 кг жимс, хүнсний ногоо хэрэглэжээ.