Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Баян Монгол" чуулга, “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:22 2019/12/29

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга болон "Харанга" хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ.

ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын /Соёрхол/ дүрмийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох

  1. Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
  2. Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
  3. Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
  4. Дууны инженер Дондойн Гантөмөр,
  5. Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
  6. Удирдаач Бадамхандын Нямдорж,
  7. Дуучин Хайдавын Төмөрбаатар,
  8. Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга "Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын багц уран бүтээлүүдэд энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн. 1969 оны долдугаар сарын 10-ны өдөр анхныхаа тоглолтыг хийснээс хойш Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлж, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хангайн магтуу”, “Аяны шувууд”, “Навчин дээрх шүүдэр”, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Сэтгэлийн жигүүр”, “Орь залуу нас” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлүүд хийсээр, 50 жил урлагт зүтгэж яваа билээ. Энэ чуулга нь орчин үеийн дуулах урлаг, хөгжмийн урлагийг салбарлуулан, олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан авьяасын уурхай, эзэд юм" хэмээн хэллээ.

"ХАРАНГА" ХАМТЛАГТ ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:
“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:

  1. Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
  2. Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
  3. Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
  4. Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
  5. Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах үеэрээ "Монголын ард түмний оюун санаа, сэтгэл зүрхэнд хоногшсон онцгой бүтээлүүдийг туурвин Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн уран бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагналыг олголоо.  Та бүхэнд уран бүтээлийн шинэ амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын дуу хөгжим өнөд дуурьсан, монгол түмнээ ашид баясгаж байх болтугай" хэмээн хэлсэн юм.

Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст өгдөг байна.

Өнөөдөр дараах хүмүүс Төрийн шагнал олгосон юм.

Монгол Улсын Ардын эмч

  • Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Дүнхэр хангай” ХХК-ийн зөвлөх инженер Самдангийн Эрдэнэбал,
  • “Дархан нэхий” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Батсайхан,

Гавьяат агрономич цолоор

  • “Чагтай” ХХК-ийн захирал Жалсрайн Баярмагнай

Гавьяат багш цолоор

  • “Ховд” их сургуулийн хэл уран зохиолын багш Бавалын Даваадорж
  • Ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” сургуулийн сургалтын менежер Ламжавын Олзвой
  • Сүхбаатар аймгийн боловсрол соёл урлагийн газрын ахмад ажилтан Осорын Сумьяагарав,
  • Удирдлагын академийн дэд захирал Дамирангийн Цэдэв,
  • Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал Зоригтын Байгалмаа

Гавьяат барилгачин цолоор

  • “Эм си пи си жи ар” ХХК-ийн захирал Жанарын Батсайхан,
  • “Даваат” ХХК-ийн захирал Хыстаубайн Баян,
  • “Ордос” ХХК-ийн захирал Лхамсүрэнгийн Төмөр,

Гавьяат дасгалжуулагч цолоор

  • Монголын шатрын холбооны дасгалжуулагч багш Жамбалдоогийн Лхагва

Гавьяат жүжигчин цолоор

  • Үндэсний урлагийн их театрын ахмад хөгжимчин Жигдээгийн Цэцэгмаа

Гавьяат хуульч цолоор

  • Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Чойжуурын Дашням

Гавьяат эдийн засагч цолоор

  • Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахмад ажилтан Донидын Алтангэрэл

Гавьяат эмч цолоор

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Батсүхийн Батболд
  • “Монос фарм трейд” ХХК-ийн зөвлөх Лувсангийн Гэрэлчимэг
  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эхогийн эмч Будгианы Дэлгэрхангай
  • Хавдар судлалын үндэсний төвийн захирал Жигжидсүрэнгийн Чинбүрэн,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • Э.Цэрэвийн нэрэмжит Ойрад хөгжимт жүжгийн театрын уран сайхны удирдагч Цэрэвийн Амараа,
  • Улсын филармонийн Баянмонгол чуулгын хөгжмийн зохиолч Жамсрангийн Энхбаяр,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Бямбаагийн Ганболд
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Нийслэлийн аврах 105 дугаар бригадын аврагч, ахлах ахлагч Халтарын Цогбадрах,
  • Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ахмад ажилтан Даваацэрэнгийн Эрдэнэбат,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

  • Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өндөр настан Цэвэлийн Дэмид,
  • Булган аймгийн Тэшиг сумын “Илэнхэн” ХХК-ийн зөвлөх Дамдинсүрэнгийн Цэен-Ойдов нарыг шагналаа.

Мөн галын аюулаас олон хүний амь нас аварсан Түргэн тусламжийн төвийн ажилчдад Шударга журам медаль гардуулж, баяр хүргэлээ.

Шударга журам медалиар

  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын жолооч Тавхийн Гүнтэвсүрэн
  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн их эмч Эрдэнэчулууны Одгэрэл нарыг шагнав.

10:51 2019/12/29

“Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээхээр болжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар "Харанга" хамтлагт Төрийн соёрхол хүртээхээр болжээ.

1989 онд байгуулагдсан тус хамтлаг өнгөрсөн аравдугаар сард 30 жилийн ойгоо тэмдэглэсэн юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12:30 цагт Төрийн ордонд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулна.

2013 оноос хойш Төрийн соёрхол хүртсэн эрхмүүд:

  1. УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар
  2. “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу”
  3. Уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/
  4. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог
  5. Түүхч Д.Өлзийбаатар, "ТАСАМ"-ын Ц.Санчир
  6. "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээж байсан билээ.