Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Эко Алтан Заамар" компани нэрээ "Бүргэд Майнинг" болгож өөрчилжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эко Алтан Заамар" компани нэрээ өөрчилж "Бүргэд Майнинг" ХХК болжээ.

Энэ тухай зараа тус компани "Өнөөдөр" сонины өнөөдрийн буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн байна.

Уг зард "5722942 тоот регистрийн дугаартай "Эко Алтан Заамар" ХХК нь оноосон нэрээ өөрчилж "Бүргэд Майнинг" ХХК болсныг мэдэгдье" гэжээ.
 

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК нь аюулгүй ажиллагааг хангаагүй улмаас өнгөрсөн онд дөрвөн хүн амиа алдсан бөгөөд байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болсон талаараа мэдээлж байсан юм. Түүнчлэн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сард мэдээлэл хийхдээ тус компанитай хатуу хариуцлага тооцох талаараа мэдэгдсэн билээ.