2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
11:00
S30
22°
12:00
S30
22°
13:00
S30
23°
14:00
S30
23°
15:00
S30
23°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°
19:00
S30
21°
20:00
S30
19°
21:00
S29
17°
22:00
S29
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Армандо Торрес: Аливаа ажил нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд эрсдэлтэй гэж үзвэл зогсоох эрх Оюутолгойн ажилтан бүрт бий

www.mongolianminingjournal.com
2019 оны 12 сарын 26
www.mongolianminingjournal.com
Зураг

“Оюутолгой” ХХК  хариуцлагатай уул уурхайн чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой ярилцлаа.  

- “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-д нэгдэн, санамж бичиг байгуулсан компаниудын нэг нь  “Оюутолгой” ХХК.  Ач холбогдлыг нь  хэрхэн харж байна вэ? 

- Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хариуцлагатай уул уурхайн сайн туршлагуудыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, цаашлаад уул уурхайн тэргүүлэх компаниуд хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн чухал суурь баримт бичиг боллоо гэж харж байна. Сайн дурын кодекст нэгдсэнээр Оюутолгойн уурхайн цогцолборт хэрэгжиж буй сайн туршлагуудыг бусад уурхайнууд, оролцогч талууд болон олон нийттэй хуваалцах, мөн харилцан суралцах боломж бий болж байна.

Түүнчлэн санамж бичигт нэгдсэн компаниудтай хамтран нийгэмд хариуцлагатай уул уурхайд итгэх итгэлцлийг бий болгож, хариуцлагатай уул уурхайн үүргийг ойлгуулах замаар салбарын тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах болно. 

- Танай компани энэ чиглэлээр дотоод үйл ажиллагаандаа ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?

- “Оюутолгой” компани нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Рио Тинто группийн хэрэг­жүүлдэг олон улсын стан­дартууд, мөн зээлдэгч байгуул­лагуудын тавьдаг бүхий л шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлж үйл ажиллагаагаа явуулдаг. Оюутолгой уурхай нь олон улсын стандартын дор хариуцлагатай уул уурхайн гол зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ ч утгаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад уурхайнуудтай хуваалцах зүйлс их байна. Хариуцлагатай уул уурхайн тэргүүлэгч компанийн хувьд бид энэхүү байр сууриа бататгахын тулд цаашид ч хийж гүйцэтгэх ажлууд чамгүй олон. 

Оюутолгойн уурхайн талбарт аюулгүй ажиллагаа ямар ч үед нэн түрүүнд тавигддаг. Аливаа ажил нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд эрсдэлтэй гэж үзвэл ажлыг зогсоож, мэдэгдэх эрх ажилтан бүрт бий. Бид аюулгүй ажиллагааны соёлоо цааш нь түгээхээр, Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоотой (МОШПА) хамтран “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлыг зохион байгуулсан.

Үндэсний болоод орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” стратегийн хүрээнд “Оюутолгой” компани 2019 оны эхний гурван улиралд 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 76%-ийг эдгээр компанид зарцуулсан байна. 2010-2019 оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.долларыг  зарцуулсан.

Мөн  энэ хугацаанд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 523 сая ам.доллар зарцуулжээ. Саяхан бид үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутлын ханган нийлүүлэлтийн гэрээг  ирэх гурван жилийн хугацаатай байгууллаа.

- Оюутолгойн уурхай нь Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь компанийн хувьд хамгийн чухал. Энэ нь хариуцлагатай уул уурхайн чиглэлээр салбартаа манлайлж байгаа томоохон алхам гэж хардаг?

- Тийм ээ. Бид орон нутагтайгаа нягт хамтран ажиллаж, асуудлыг тодорхойлон шийдвэрлэх “Гурван талт зөвлөл” байгуулсан. Орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудтай хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж болдог шийдлийг олон улсын түвшинд харуулж чадсан. 

Түүнчлэн, бид усны зөв зохистой хэрэглээгээрээ уул уурхайн салбартаа тэргүүлж байна. 2019 оны гуравдугаар улирлын байдлаар, Оюутолгойн  ус дахин ашиглалт 88% байна. Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 м3 ус ашиглаж байгаа нь дэлхийн дундаж 1.2м3 үзүүлэлтээс хамаагүй бага үзүүлэлт юм.

“Оюутолгой” компани нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын цуврал аяныг зохион байгуулаад байна. “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ Дүрмээрээ” хоёр аяны үр дүнд зам дээрх осол болон ослоос шалтгаалсан амь эрсэдсэн хүний тоо өмнөх оны үзүүлэлтээс мэдэгдэхүйц багассан.

- Салбарын хамтрагчид, хувийн байгууллагуудаас гадна “Оюу- толгой” компани нь төрийн болон төрийн бус олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ талаар жишээ дурдвал?

- Жишээ нь усны хэрэглээ дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газар ТӨҮГ зэрэг 10 гаруй байгууллагууд болон “Мөнх Ногоон Галба” ТББ буюу орон нутгийн малчидтай хамтарсан усны хяналт шинжилгээ хийж, байнга мэдээлэл өгч ажиллаж байна.

“Оюутолгой” ХХК нь Өмнөговь аймаг  болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан бөгөөд жил бүр таван сая ам.долларыг Өмнөговь аймгийн бүс нутгийн хөгжилд зориулан “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар санхүүжүүлж байна.

Зураг
x