Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид өргөдлөө өгч эхэллээ

Б.Ану
2019 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2019 оны сүүлийн хурал өчигдөр болсон билээ. 

Тус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд "Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг билээ.