Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЖУРАМ: СТА шагналыг ямар хүнд олгох вэ?

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын сайдын тушаалаар "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын албан хаагчид шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталжээ.

Засгийн газраас олгодог Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан зэрэг шагнал олгох нөхцөлийг журамд тодорхой тусгасан байна.

Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан /СТА/ хүндэт тэмдгийг жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь Ням гарагт олгож байх аж.

Улсын чанартай уралдаанд 3 байрт шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол бүжигчин, гимнастик, акробат, уран нугараач, хүч тамирын жүжигчин, зэрлэг ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийч, үлээвэр хөгжимчнөөр 10 жил ажилласан уран бүтээлч, 1990 оноос өмнө Улсын тэргүүний уран сайханч болсон, улс, олон улсын их наадмын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тус салбарт ажиллаж байгаа уран бүтээлчийг уг хүндэт тэмдээр шагнахаар журамлажээ.

СТА хүндэт тэмдэг нь бүхэлдээ монгол хүний ариун цагаан авьяас билгээр дэлхийн болон үндэсний соёл урлаг баяжин хөгжиж, мандан бадарч байхын бэлэгдлийг агуулсан, ромбо хэлбэртэй, тэмдгийн дээд хэсэгт Соёлын тэргүүний ажилтан гэж бичигдсэн байх аж.

"Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын албан хаагчид шагнал олгох журам” /Бүрэн эрхээрээ/