Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Дээд тал нь найман сая төгрөгийн торгуультай автомашин байна

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар бэлэн бус торгууль төлөлт 2019 оны байдлаар 78 хувьтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд хэлэхдээ "Энэ жил ТЦА-наас нийт 2.02 сая зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулсан.

Монгол Улс гуравхан сая хүн амтай. Гэтэл ийм их торгууль оногдуулснаас үзэхэд зарим жолооч удаа дараа зөрчил гаргадаг нь харагдаж байна" гэж байв.

Мөн зөрчил гаргасан жолооч болон ослын үед буруутай хүнд хуулийн дагуу ногдуулсан бэлэн бус торгууль гээд нийт 50 орчим тэрбум төгрөг болжээ.

Тэгвэл өндөр төлбөртэй тээврийн хэрэгсэл болон жолоочийн талаарх мэдээллийг хүргэе.

Бусдын автомашин жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд тухайн жолооч болон автомашин хоёрт тус тусдаа торгууль бичигддэг байна.

2019 оны байдлаар 100-аас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч бүртгэлтэй байна. Үүнээс 200-аас дээш торгуультай жолооч гурав, бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байгаа юм.

ЖОЛООЧИЙН ТОРГУУЛЬ:

Торгуулийн давтамж Мөнгөн дүн
248 3,914,000
246 3,581,450
225 3,181,500
174 2,786,650
172 3,156,850
170 2,439,550
167 2,058,300
166 2,642,650
166 2,869,200
162 2,178,100
159 1,272,000
155 2,300,850
155 3,346,950
147 2,410,200

Харин 100-аас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин байна. Үүнээс 300-аас дээш торгуультай хоёр, 200-аас дээш торгуультай ес, 101-231 хүртэл торгуультай нийт 340 автомашин байгаа аж.

Хүснэгтээс харахад хамгийн өндөр торгуультай тээврийн хэрэгсэл найман сая хүртэлх төгрөгийн торгуультай байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛЬ:

Торгуулийн давтамж Мөнгөн дүн
351 8,593,000
333 4,908,250
269 7,089,000
230 4,462,450
221 4,078,450
217 4,034,650
217 3,936,400
216 3,174,850
215 3,341,800
214 3,828,150
211 3,371,500
197 3,579,050
197 4,295,250
197 4,074,900
195 3,571,400

Олон удаагийн торгуулиа төлөөөгүй жолооч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар "Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ" гэсэн зохицуулалт бий.

Тус хуулийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас торгуулиа төлөөгүй жолооч нарт арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: ТЦА