Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын баримтат кино фестивальд Монголын багийнхан "Эверест" киногоороо III байр эзэлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д болсон олон улсын баримтат кино фестивальд Дотоод хэргийн их сургуулийн багш, доктор Б.Галбадрах ахлагчтай баг оролцоод иржээ.

Фестивальд Монголын багийнхан гол дүрд нь нохой тоглуулсан "Эверест" киногоороо оролцож III байр эзэлсэн байна.

Багийн гишүүдэд дэлхийн дээвэр Эверестэд гурвантаа гарсан Монгол Улсын Гавьяат тамирчин, "Эрүүл Монгол" хайкинг клубын тэргүүн, Уулын спортын ОУХМ, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны тамирчин Б.Цэвээндаш нар багтжээ.

Тэднийг ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Монголын Улсын Элчин сайд хүлээн авч уулзан шагнасан тухай эх сурвалж мэдээллээ.