Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн цагдаагийн газар 20 гаруй "Лада"-гаар хүч сэлбэв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2019 онд Нийслэлийн Цагдаагийн газраас “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Ойлгоё Хүндлэе” зэрэг нийгэмд үр өгөөжөө өгсөн аянуудыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлснээ өнөөдөр болсон тайлангийн хурлын үеэр танилцуулж байв.

Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг 20 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10  гаруй хувиар өссөн сайн үзүүлэлт гарчээ.

Түүнчлэн өнөөдөр нийслэлийн Цагдаагийн газарт ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Лада" маркийн машин хүлээлгэн өгсөн юм.

Энэ талаар “Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмж зэргийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарна. Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч, илүүтэй дэмжиж ажиллана.

Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан амлав.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг