Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"37-р точка" II бүлэг гараад кино цааш үргэлжлэх эсэхийг шийднэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Фантастик Продакшн ФБ хуудаснаас ашиглав.

Фантастик Продакшны бүтээсэн "37-р точка" олон ангит уран сайхны киноны нэгдүгээр бүлэг NTV болон Star телевизээр олон нийтэд хүрсэн билээ.

Телевиз үзэгчдийн рейтинг тогтоодог Максима агентлагийн хийсэн судалгаагаар үзэлтээрээ тэргүүлсэн уг киноны хоёрдугаар бүлэг энэ сарын 30-наас эхэлж цацагдахаар болсон байна. Ингэхдээ Sky Go үйлчилгээгээр үзэгчдэд түрүүлж хүрэх ба NTV телевизээр 2020 оны нэгдүгээр сарын 11-нээс цацагдах юм байна.

II бүлгийн трейлер:

https://www.facebook.com/FantasticProduction/videos/3149348515092020/?t=199

Хоёрдугаар бүлэг мөн адил 10 ангитай байх бөгөөд үйл явдлын хувьд ерээд оны эхэн үеийн Монголын амьдралыг харуулах ажээ.

Нэгдүгээр бүлгийн сүүлийн анги ардчилсан хувьсгалын үйл явдлаар төгсдөг ба хоёрдугаар бүлгийн эхний ангиудад энэ тухай гарах юм байна. Кино бүтээгчдийн хувьд "37-р точка" кино нь ямар нэгэн улстөрийн зорилгогүй гэдгийг онцлон хэлж байв. Фантастик Продакшн тус киноны хоёрдугаар бүлэг дууссаны дараагаар киног үргэлжлүүлэх эсэхээ шийдэх ажээ.