Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд сансарт хүн хөөргөх ээлжит туршилтаа өнөөдөр гүйцэтгэнэ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хамгийн сүүлд 2011 онд өөрийн газар нутаг дээрээс сансарт хүн хөөргөсөн Америкчууд өнөөдрийг хүртэл Оросын Союз сансрын хөлгөөр тойрог замд хүрч байгаа.

Тэгвэл энэ байдлаас салахын тулд NASA хоёр компанийн төслийг санхүүжүүлж байгаа юм. Тэдгээрийн нэг болох Боинг компанийн Starliner сансрын хөлгийг Улаанбаатарын цагаар өнөөдөр орой Флоридагаас хөөргөх гэж байна.

Atlas пуужинд тээвэрлэгдэн тойрог замд хүрэх Starliner хөлөг нисгэгчгүй хөөрөх бөгөөд Олон Улсын Сансрын Станцад залгагдаж, долоо хоног ажилласныхаа дараа энэ сарын 28-ны өдөр Нью Мексикогийн цөлд газардах юм.

 

Хэрвээ энэ бүх төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл ирэх онд Америкийн сансрын нисгэгч Starliner хөлгөөр тойрог замд хүрэх ажээ. NASA-гийн санхүүжүүлж байгаа хоёр дахь төсөл нь SpaceX компанийн Dragon хөлөг юм.

Хоёр компанийн хөлгүүд аль аль нь 2020 оны эхний хагаст багтаж, хүн тээвэрлэх чадвартайгаа батлан харуулах ёстой.

Хэрвээ амжилттай болбол NASA-гийн сансрын нисгэгчид АНУ-ын газар нутгаас сансарт нисдэг болно.

Starliner хөлөг өнөөдөр хөөрөхдөө хоосон байхгүй. Түүнд Олон Улсын Сансрын Станцын хангамж болох хүнс голдуу 270 кг ачааг тээвэрлэн хөөргөх юм. 

Үүнээс гадна хүний биед үзүүлэх нөлөөг судлах мэдрэгчүүдээр тоноглосон “Rosie” нэртэй хиймэл хүнийг суулгаж хөөрөх ажээ.

 

Эх сурвалж: BBC