Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Invest in Mongolia 2019” Токио хотноо болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ, ЖДҮХСан, Монголын Үндэсний Хөгжлийн Газар, ЭОУХТөв байгууллагууд  Япон улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам, Жетро байгууллага, Японы Жижиг Дунд Үйлдвэрлэгчдийн Холбоо хамтран Япон Монголын бизнес форумыг энэ сарын 18-22 ны өдрүүдэд Япон улсын Токио хотод болж байна.

"Invest in Mongolia 2019" арга хэмжээнд оролцож буй 20 орчим албаны, 20 гаруй бизнесийн төлөөлөл хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, гутлын үйлдвэр, гар урлал, мэдээллийн технологи, ноос ноолуур, гадаад худалдаа, аялал жуулчлал, зөвлөх үйлчилгээний бараа бүтээгдэхүүний дээжээ танилцуулжээ.

Форумд ҮХГ-ын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, ХХААХҮЯ-ны НБТГ-ын дарга М.Энх-Амар Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь боломжууд, ҮХГ-ын СХБЗГ-ын дарга Д.Эрдэнэбаяр “ЖДҮ-ийн мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр илтгэл тавилаа.

Форумын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, Монгол болон Японы бизнесийн төлөөллүүд уулзалт хийх юм.

 

Япон-Монголын бизнес форумд Японы талаас 200 гаруй албан болон бизнесийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12-р сард Монгол улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Япон улсад ажлын айлчлал хийхдээ, Япон Улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яам /METI/-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулж, хоёр орны Жижиг, дунд үйлдвэрлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцсон.

Тус ажлын хүрээнд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам /METI/, Японы Гадаад худалдааны байгууллага /JETRO/, Японы Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран “Invest in Mongolia 2019” форумыг ийнхүү зохион байгуулжээ.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ