2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-25°
00:00
S29
-23°
01:00
S30
-22°
02:00
S26
-20°
03:00
S26
-18°
04:00
S26
-17°
05:00
S26
-15°
06:00
S26
-14°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-15°
10:00
S26
-17°
11:00
S26
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Хөвсгөл аймгаас олдсон Амазон бүсгүйн гэх булш эмэгтэй хүнийх биш гэдэг нь нотлогдсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын археологичдын холбоо, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим хамтран “Монголын археологи-2019” хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Хуралд нийт 10 байгууллагын 219 судлаачийн 72 илтгэлийг хэлэлцэж байна.

Манай улсын археологийн салбарын судлаачдын хийсэн судалгаа дэлхийн Археологи сэтгүүлийн шилдэг 10-ын нэгээр шалгарсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ онд археологийн салбараас ямар онцлох олдворууд илэрсэн тухай ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн хэлэхдээ “Монголын археогогичдийн хувьд 2019 он амжилт бүтээлээр арвин байлаа. Малтлага судалгааны сонирхолтой үр дүнгүүдээс дурдвал:

  • Монголд өмнө нь олдож байгаагүй хүрэл зэвсгийн эхэн үеийн хадны зургийн дурсгал,
  • 13 дугаар зууны үеийн үйлдвэрлэлийн нэлээн том ул мөр болох шавар ваар шатааж байсан зуухнууд,
  •  Монголын эзэнт гүрний үед холбогдох тоногдсон булшнуудаас өрөм, шар тос олдсоноос гадна бид Багануур хотын ойролцоо Хүннүгийн нийслэл хотын суурийг шинээр малтаж эхэлсэн гэх мэт олон үр дүн гарсан. 

Түүнээс гадна манай археологийн салбарын судлаачдын хийсэн судалгаа дэлхийн Археологи сэтгүүлийн шилдэг 10-н нэгээр шалгарсан" гэлээ.

Мөн тэрбээр, 1990 оноос хойш Монголын археологийн салбар зөвхөн гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх маягаар явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд төр, засгаас анхаарч байгаа талаар нэмж хэлэв.

13 дугаар зууны үеийн оруулмал булш анх удаа олдсон

 
Гэрэл зургийг Mpa.mn

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын Эрдэм шинжилгээний ажилтан П.Алдармөнх өөрийн судалгааны үр дүнгийн талаар “Энэ жил манай багийнхан Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт Дуурлиг нарс хэмээх Хүннүгийн дурсгалт газар 160 дугаар булшны малтлага судалгааг хэрэгжүүлсэн. Булшны дагуул булшнуудыг энэ жил малтсан бөгөөд нийт долоон булшнаас малтлага судалгааг хийсэн.

Тухайн булшны бусад малтлагын булшнуудаас онцлогтой нь оруулмал булш байсан юм. Энэ нь язгууртны гэж яригддаг том хэмжээний булш, дээрээс нь 13 дугаар зууны үеийн оруулмал булш анх удаа олдсон гэсэн үг" гэж байлаа.

Гурван километрийн радиусыг хамрах тус хотын суурийг энэ жилээс малтаж эхэлсэн

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын Эрдэм шинжилгээний ажилтан С.Энхболд “ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс энэ жил Солонгосын төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэнтэй хамтран монгол судлаачдын соёлын өвийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.

Энэ жил бид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших Хүннү үеийн нийслэл хот гэж таамаглаж буй Хүрээт дов гэдэг газар ажилласан.

Энэ газар нь 420х420 хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдсэн газар байдаг бөгөөд хэрмэн тодроо хэд хэдэн барилгын ул мөртэй. Нийт гурван километрийн радиусыг хамрах тус хотын суурийг бид энэ жилээс малтаж эхэлсэн. 

Тус газарт гурван жил судалгааны ажил хийгдэнэ гэж төлөвлөсөн ч бүхэл бүтэн хотын малтлага гуравхан жилийн хугацаанд дуусахгүй байх" гэлээ.

ШУА-ийн Археологийн хүрээлэн нь жил бүрийн зун 20 гаруй улсын 30 гаруй гадаадын хамтарсан төсөл хэрэгжүүлдэг аж.

Хөвсгөл аймгаас олдсон Амазон бүсгүйн гэх булш нь эмэгтэй хүнийх биш гэдэг нь судалгаагаар нотлогдсон

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш С.Оргилбаяр “Монгол Оросын хамтарсан "Археологийн шинжилгээ" төслийн хүрээнд Улаанбаатар их сургууль, ОХУ-ын Археологийн үндэсний их сургуулийн  судалгааны ажил 2006 оноос хойш явагдаж байгаа. Үүний хүрээнд бид энэ жил Хөвсгөл аймгийн нутагт малтлага судалгаа хийсэн.

Судалгаанд хамрагдсан Монголын үеийн зургаан булш оршуулга дурсгал бий. Үүнээс Амазон бүсгүйн булш олдсон гэж цахимаар нэлээд шуугьсан. Гэхдээ тэр нь эмэгтэй хүнийх биш гэдэг нь судалгаагаар нотлогдсон.

 

Мөн бид 16 настай охины тоногдоогүй булшнаас хоёр ширхэг ромбо хэлбэрийн алтан чимэглэл болон хүрэл толь зэргийн зүйлсийг илрүүлээд байна.

Монгол булшинд ихэвчлэн шагайн чөмөг дагалдуулж тахилга хийсэн байдаг бөгөөд хонины махаар ч тахилга үйлдсэн байж болзошгүй зан үйлийн шинж шинээр илэрсэн гэх мэт судалгааны үр дүнгүүд бий" гэв.

Түүнчлэн "Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдож байгаа булш олдворын дурсгалууд ихэнх нь тоногдсон байдаг. Сүүлийн үед булш олдворын дурсгалыг тонож байгаа тохиолдол маш ихээр нэмэгдэж байна. Хөвсгөл аймгийн нутагт гэхэд л ялангуяа маш их тоносон тохиолдлууд гарч байгааг онцолсон юм.

Бид өөрсдөө түүх соёлын өвөө зөв судалж чадвал оюун санааны болон эдийн соёлын том гүрэн байсныг нотлох баримт олон

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Бид энэ жил Архангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан аймгийн нутгуудаар ажилласан. Хамгийн үр өгөөжтэй нэрлэгдэж байгаа судалгааны ажил нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт ажилласан судалгааны үр дүн дэлхийн шилдэг 10 судалгааны ажилд багтсан.

Тус сумын нутгаас хос мөнгөн лууны олдвор олдсон. Энэ нь Ази тивээс лууны дүрсийг, биетэйгээр олсон нь хамгийн эртний олдвор.

Энэ мэтээр бид өөрсдөө түүх соёлын өвөө зөв судалж чадвал оюун санааны болон эдийн соёлын том гүрэн байсныг нотлох баримт олон.

Харамсалтай нь хүмүүс археологийн олдворуудыг шуналын сэдэлтэйгээр ухах төнхөх нь их байна. Энэ нь хүмүүсийн мэдлэг болон ухамсар муу байгаатай холбоотой" гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn

 

x