Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн спорт клубийн тоо 13 боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан  фитнесс клубүүдийг магадлан итгэмжилж, батламж олгожээ.

  1. Zaya`s
  2. Ханан жим
  3. Максимус
  4. Wise gym
  5. Титан
  6. Эмпайр
  7. Gold`s gym фитнесс клубүүдийг өчигдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр хоёр жилийн хугацаатай магадлан итгэмжилжээ.

Харин “Adrenalin”, “Макс спиннинг”, фитнесс клубүүдийг мөн өдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн байна.

Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн спорт клубийн тоо 13 болж, иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний үйлчилгээг стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал, хөтөлбөрөөр хичээллэх боломж бүрдлээ.

Магадлан итгэмжлэгдсэн спорт клубийн батламжийг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг гардуулжээ. 

Спортын клубийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар магадлан итгэмжилж батламж олгодог байна.

Өмнө нь “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгдсэн юм.

Эдгээр магадлан итгэмжлэгдсэн спорт клубт хичээллэж буй иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулах олгох журам гараад байгаа билээ.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам