Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Финланд улс хиймэл оюуны тухай хичээлээ дэлхий дахинд бэлэглэж байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Финланд улс хиймэл оюуны технологийн талаар боловсрол олгох үнэ төлбөргүй онлайн хичээлийг иргэддээ зориулж гаргасан юм.

Тэгвэл одоо энэ хичээлээ дэлхий дахинд нээлттэй тавьж, шинэ жилийн бэлэг болгож байна.

Үнэндээ энэ бэлэг нь Европын Холбооны улс орнуудад зориулагдсан ч англи хэлтэй хүн бүр хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хүртэх боломжтой юм. Финланд улсын Европын Холбоог даргалах ээлж энэ оныг дуустал үргэлжилж байгаа. Тиймээс тэд даргалах хугацаандаа багтааж, онлайн хичээлээ Европын бусад хэлүүд рүү орчуулан гаргахаар шийдсэн юм.

Онлайн хичээл үр дүнгээ өгч Финландын 5.5 сая хүн амын нэг хувь нь өнгөрсөн богино хугацаанд хамрагдсан байна. “Elements of AI” нэртэй хичээл одоо Англи, Швед, Эстони, Фин, Герман хэлүүд дээр нийтлэгджээ.

 Маш ойлгомжтой зураглалтай, сэдэв бүрийн төгсгөлд жижиг тесттэй уг хичээлийг бүрэн үзэж дуусгахад зургаан долоо хоногийн хугацаа шаардагдах гэнэ.

Хичээлийн холбоос

 

Эх сурвалж: The Verge