Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн компани ажлын бүтээмжийг нэмж, гар утасны хэрэглээг хязгаарладаг жорлонгийн суултуур бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед гар утасны хэрэглээнээс шалтгаалан хүмүүс жорлонгийн суултуур дээр өмнөхөөсөө илүү их цагийг өнгөрүүлдэг болсон байна.

Энэ нь компаниудын үйл ажиллагаанд ч нөлөөлж эхэлжээ. Ажилтнууд нь жорлонд хэтэрхий их цаг зарцуулж байгаагаас ажлын цаг хоргодож, бүтээмж буурч байна гэж зарим компанийн удирдлагууд үзэх болсон байна.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Их Британийн StandardToilet стартап компани нэгэн өвөрмөц суултуур зохион бүтээжээ. $200-$650-ын хооронд үнэтэй тус компанийн бүтээсэн суултуурууд 13 хэмийн налуу тул хүн удаан тухлан суух боломжгүй юм байна.

Тодруулбал 5 минутаас илүү удаан суухад тун хэцүү байхаар зохион бүтээгджээ.

“Орчин үед ажлын байрны жорлон нь гар утасны хувийн хэрэглээг дэмждэг газар болжээ. Манай компанийн бүтээгдэхүүн энэ асуудлыг шийдэж, бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлнэ” гэж StandardToilet компанийн мэдэгдэлд тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Business Insider